COVID-19: ОХУ халдварын тохиолдлоор Испанийг ардаа орхилоо

img

Цар тахал эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэр дээр 85 бүс нутагт  232 243 халдварын тохиолдол бүртгэгджээ. Өвчлөл анх бүртгэгдсэнээс хойш 2116 хүн нас барсан бол 43 512 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэж Халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээллээ. 

 

Ингэснээр Орос улс COVID-19 вирусийн халдварын тохиолдлоор Испанийг ардаа орхиж, АНУ-ын араас, дэлхийд хоёрдугаарт бичигдэх болсон байна. 

 

Испанийн хувьд өнөөдрийн байдлаар 227 436 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд гэхдээ өнгөрсөн сарын сүүлээс эхлэн тус улсад зөвхөн ПЦР тестийн дүнгээр албан ёсны тоон мэдээллийг бүртгэх болсон юм. Харин үүнээс өмнө өвчлөлийн эсрэг биетийн тестийн дүнг ч албан мэдээнд оруулж байв. Чухамхүү ийн ПЦР тестийн дүнг л тооцох болсон нь халдварын тохиолдол буурсан гэх үзүүлэлтэд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн хоногт Орост COVID-19  вирусийн халдвар болон түүний хүндрэлийн улмаас 107 хүн нас барсан бөгөөд энэ нь дөрөвдүгээр сарын 29-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ami Nasaa aldsan ni tsuukhun.
2020-05-12