Туркийн Истанбулаас 179 иргэнээ татан авлаа

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хот, Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, харин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон.

 

Тэгвэл Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос 170 гаруй иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр 09.35 цагт “Чинги хаан”  олон улсын нисэх буудлаас хөөрсөн. Онгоц өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09.20 цагт Улаанбаатар хотод газардлаа. 

 

Нисэх буудлаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шууд дамжуулж байна.

 

Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байгаа аж. Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна. Эдгээр иргэнийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана.

 

 

Мөн өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлаж шинжилгээг эхлүүлсэн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
chaldvar ,chaldvar aisui ,odoo bolioochee,boon Covid 19
2020-05-14