ВИДЕО: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

img

 

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газараас мэдээлэл хийлээ. 

 

Маргаашнаас эхлээд цаг агаарын нөхцөл байдал муудаж байна. Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудад гамшгийн нөхцөл үүсэхээр байгаа учир экспидецийн үйл ажиллагааг зогсоож байна гэлээ. 

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

 

2008.05.26,27-нд Хэнтий Дорнод СБ Дорноговьд цаг агаарын гамшгийн улмаас 52 хүн эрсдэж, 382К мал хорогдож, эрчим хүчний 62, холбооны 668 шон, 110 гэр нурж ихээхэн хохирол учирсан билээ. Тэгвэл энэ оны 04 сарын15-17-ны цаг агаарын байдал энэ гамшигтай төстэй тул хол замд гарахгүй байхыг ОБЕГ анхаарууллаа.

 

2020 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 19-нийг     хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ