Д.Нямхүү: Дахин 37 сонсогчоос халдвар илэрч, батлагдсан тохиолдол 98 боллоо

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.
ОХУ-аас гурван онгоцоор өчигдөр Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлаж шинжилгээг эхлүүлсэн. Бүх сонсогчдод шинжилгээ хийж дуусчээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өглөө 18 оюутнаас COVID-19 илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл үдээс хойшхи шинжилгэээний хариу гарч дахин 37 оюутнаас халдвар илэрч Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн COVID 19 халдварын тохиолдол 98 боллоо. Үүнээс 15 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 83 халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ