Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймагт зам хаалаа

Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар өнөөдөр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
Шуурганаар гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс одоогийн байдлаар Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгууд тодорхойгүй хугацаагаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тухайлбал Сүхбаатар аймаг өнөөдөр өглөөний 08 цагаас тавдугаар сарын 17 хүртэл зам хаах арга хэмжээ авсан бол Хэнтий, Дундговь аймагт өнөөдөр 10.00 цагаас тодорхойгүй хугацаагаар замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ