Хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа


ХӨСҮТ-д COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан гурван иргэн эдгэрч өнөөдөр /2020.05.18/ эмнэлгээс гарч дараагийн шатны хяналтад шилжжээ.
Эдгээр гурван иргэний хоёр нь 19-20 настай оюутан бол нэг нь 53 настай эмэгтэй аж. Өвчтөнүүд 30, 34, 45 хоног эмчлүүлээд эдгэрчээ.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 140 болж, үүнээс 24 хүн эдгэрээд байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ