ВИДЕО: МАН-аас нэр дэвшигчдийн албан ёсны нэрстэй ТАНИЛЦ

Монгол Ардын Нам Бага хурлаа цахимаар хуралдуулж УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор тодрууллаа. Ингэхдээ гурван үндсэн шалгуур, зарчмыг баримталсан байна. Тодруулбал,
Нэгдүгээрт, ёс зүйтэй, эх орноо гэсэн итгэл сэтгэл
Хоёрдугаарт, мэдлэг боловсрол
Гуравдугаарт, төр түших туршлага чадвар гэх гурван шалгуур үзүүлэлтийг гол зарчим болгож нэр дэвшигчдээ сонгожээ.
Мөн судалгааны дүн шинжилгээ, ард түмэн, нийгэм олны хүсэлтийг онцгойлон авч үзсэн байна. Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “нэр цэвэр, мэдлэг боловсрол, туршлагатай, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ” хэмээсэн. Тэрбээр энэхүү амлалтандаа хүрч, мөн шинэ цаг үе, шинэ сорилт нөхцөлийг харгалзан үзэж, 2016-2020 оны УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдон ажилласан гишүүдээс 50 хувийг нь нэр дэвшүүлээгүй байна. Тодруулбал, нэр дэвшигчдийн 50 хувьд УИХ-д анх удаа нэр дэвшигчид багтжээ.
Нийт нэр дэвшигчдийн 78,9 хувь нь эрэгтэй бол 21,1 хувь нь эмэгтэйчүүд аж. Монгол Ардын Нам нэр дэвшигчдээ тодруулахдаа залуу, дунд, ахмад настны төлөөллүүдийг багтаасан ба 60 орчим хувийг залуучууд эзэлж байна. Ажил мэргэжлийн хувьд 30.3 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 17.1 хувь нь инженер, 38.2 хувь нь эрх зүйч хуульч, 1.3 хувь нь эмч, 6.6 хувь багш, 6.6 хувь бусад мэргэжлийн хүмүүс тус тус эзэлжээ. “УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч. Тиймээс Монгол Ардын Нам эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй гээд салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэж байгаа аж. “Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Йеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудыг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдээ ард түмний төлөөлөл болгон илгээж байгаа” гэдгийг Монгол Ардын Намынхан онцоллоо.
Ингээд МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ