АНУ-ын цэргүүд алан хядагчидтай хамтардаг гэв

Сирийн Эт-Танф бааз дээр ажилладаг Америкийн цэргийн албан хаагчид "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй идэвхитэй хамтран ажилладаг гэж Эт-Танфаас зугатан, Сирийн армийнхны талд орсон, дайчдын бүлгийн ахлагч байсан Абу Хамзи Оросын сэтгүүлчдэд ярьжээ. Энэ тухай Известия сонин мэдээлсэн байна.
Түүний өгүүлснээр, америкчууд алан хядах бүлэглэлийн дайчдыг сурган, тэдэнтэй хамтран ажилладаг гэнэ. Тэр дундаа Америкийн Майк гэх ахмад алан хядагчдад 40 болон 50-ын калибрын пулеметуудыг хэрхэн ажиллуулах талаар зааварласан гэж Абу Хамзи өгүүлжээ.
Мөн түүний зааварлагч нь Хаммер машин унадаг байсан бол америкчууд бусад дайчдыг Тоёота Ланд Круизер зэрэг машинаар хангадаг байсан гэнэ.Өмнө нь зургаан цилиндртэй хөдөлгүүртэй загваруудыг нийлүүлдэг байсан бол одоо наймн цилиндртэйг нийлүүлдэг болсон гэж Абу Хамзи өгүүлсэн байна. Ийм машинуудыг гагцхүү ахлагч, дарга нар унадаг байсан гэж тэрбээр онцолжээ.
Иордантай залгаа хил дээр орших Эт-Танф дахь Амщрикийн цэргийн бааз дээр сургалтанд хамрагдсан дайчид зугатаж, Сирийн Засгийн газрын хүчинд бууж өгсөн байна. Тухайн үед дайчид пикап машинтай, зэвсэгтэйгээр хүрч иржээ. Тэд армийн талд бууж өгөх үеэр АНУ-ын хяналтанд байдаг хэт даврагчид тэдэн рүү халдсаны улмаас 27 хүн л халдлагаас гарч чадсан байна. Ийнхүү зугатан Сирийн армийн талд орсон дайчдыг Америкийн зааварлагчид газрын тос хий болон тээврийн объектуудад халддлага хийх, Сирийн эрх баригчдын хяналтандаа авсан газар нутагт алан хядах ажиллагаа зохион байгуулахад бэлдэж байсан гэж Абу Хамзи өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ