Цар тахлын үед ажилтнууддаа стресс тайлах зөвлөгөө өгөхийг уриалжээ
2020-05-20

 

Филиппин улсын Төрийн албаны комиссоос төрийн бүх агентлаг, албан байгууллагуудыг COVID-19-ийн халдварт өвчний аюулаас болж ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг уриалав. Гуравдугаар сарын 11-нд гаргасан санамж бичигт Төрийн албаны зөвлөл нь засгийн газрын бүх агентлаг, тамгын газруудад ажиллагсдын ээлжит ажлын зохион байгуулалтыг хэрэгжүүлэхийг уриалсан байна.

 

Агентлагууд ажлын 4 өдөр ажиллах эсхүл ажлын цагийн ээлжийн хуваарь гаргах хоёрын аль нэгийг хэрэгжүүлэх тал дээр саналаа өгөх юм байна. Ажлын зохицуулалтад ажилтнуудыг дөрвөн өдрийн турш өдөрт 10 цагаар ажиллуулах үүрэгтэй ажээ.

 

Мөн уг санамж бичигт агентлагийн дарга нар эрүүл мэндийн ажилтан, тэргүүн шугамд үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд гэх мэт зайлшгүй чухал үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, стресс тайлах, шууд биечлэн харилцах харилцааг багасгах зохих технологи зэрэг дэмжлэгийг үзүүлэх зөвлөгөө сургалтыг өгөхийг уриалсан байна.

 

Төрийн албаны комиссоос гаргасан мэдэгдэлдээ санамж бичгийг нэн даруй хүчин төгөлдөр болох ёстой бөгөөд нийгмийн эрүүл мэндийн онц байдал цуцлагдах хүртэл хэрэгжүүлэх аж.

           

Эх сурвалжийг: /news.abs-cbn.com

Shuud.mn
Сонин хачин