Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг ГХ-ны сайд Д.Цогтбаатар даргална

10:00 цагт ГХЯ-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 76 дугаар чуулганы нээлтийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан хуралдуулна. Хуралдаанд дэлхийн 54 орны төлөөлөгч цахимаар оролцоно.
10:00 цагт Нийслэлийн аудитын газарт "Хүний Алтан Амь " ТББ-аас гэмт хэргийн улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд нөхөх олговор олгохыг шаардлагаа танилцуулна. Утас:88886676
11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
11:40 цагт МҮХАҮТ-д тус танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, "Монголоо шинэчилье" клуб "ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН" үндэсний санаачилга гаргаснаа танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ