ШУУД: МАН ёс суртахууныг шалгуур болгож нэр дэвшигчдээ тодруулсан

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчийн нэрсээ СЕХ-нд хүргүүлж байна. АН, Зөв хүн электорат" эвсэл өнөөдөр нэрсээ СЕХ-нд хүргүүллээ.
Дөнгөж сая МАН нэр дэвшигчдийн нэрээ СЕХ-нд хүргүүллээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Өнөөдөр Сонгуулийн хуулийн дагуу СЕХ-нд МАН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлж, хуулийн хугацаанд хүлээлгэн өгч байна. МАН-аас итгэл хүлээлгэж, 76 мандатад нэр дэвшсэн нэр дэвшигчдийн материал хуулийн дагуу бүрдсэн. Энэ удаад МАН-ын дарга У.Хүрэлсүхээс тавьсан "өндөр ёс суртахуунтай, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай, ачаа даах" шалгуурыг барьж, сонгогчдын санал дээр үндэслэн, тэдний дэмжлэгийг олсон нэр дэвшигчдийг тодруулсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ