Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй ХОТ боллоо

Монгол Улсын Их Хурал 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол УлсынҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тодорхой зохицуулалтуудыг оруулж өгсөн.
Энэ хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Мөн бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэхээр заажээ.
Монгол УлсынҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг парламент таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст баталсан ба УИХ-ын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт хуулийн төслөө танилцуулан, нийгмийн бүх субьектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 600 мянга гаруй санал авч, хэлэлцсэн байна.Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ