ВИДЕО: Нийслэлд АИ-92 бензиний дундаж үнэ 1360 төгрөгөөр борлуулна

АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр:
-Засгийн газрын 114 тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоогоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, цаашид үнийг урт хугацаанд тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолын хүрээнд АИ-92 авто бензинийг найман сарын хугацаанд улсын хэмжээнд үнийг тогтвортой байлгах ажлыг хийж байгаа. Улсын хэмжээнд үнэ тогтворжуулах ажлыг гүйцэтгэсэн. Хамгийн хол сумтай Завхан, Говь-Алтай аймгуудад АИ-92 авто бензин нэг литр тутамдаа 1670 төгрөгөөс хэтрэхгүйгээр борлуулагдана. Улаанбаатар хотод 1320-1400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана. Өчигдрөөс эхлэн авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ.
Дэлхийн зах зээлд газрын түүхий тосны үнэ буурсан ч сүүлийн долоо хоногт түүхий тосны үнэ эргээд өсөж байна. Харин манайд шатахууны үнэ буурч байна. Олон улсын зах зээлийн үнэ сарын дараа манай улсын шатахууны үнэд нөлөөлж эхэлдэг.
Нийслэлд:
А-80 авто бензин-1350 төгрөг
АИ-92 авто бензин-1360 төгрөг
А-95 авто бензин-1800 төгрөг
Дизель түлш-1990 төгрөг
Он гарсаар нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, АИ-92 авто бензин -475 төгрөг, А-95 авто бензин 440 төгрөг, дизелийн түлш 470 төгрөгөөр тус тус буурчээ.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц:
А-80 авто бензин -67 хоног
АИ-92 авто бензин -33 хоног
Дизель түлш-40 хоног
ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна. Манай улсын нөөц хэвийн хэмжээндээ байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ