Сургууль, цэцэрлэгүүдэд 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг олгоно

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ. Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий болровсролын сургуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.

 

Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрйин бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг,  нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өнө:
хувийн сургуулиуд даварсан та нар энэ жил ээс дампурна аа. Энэ Оргил дунд сургууль суралт муу багшнар нь дан орк
2020-05-28
Зосид:
Зов шуу дээ заавал жагсаал хийлгэж боон юм болгох хэрэггуй байсан юм гэхдээ ардын намд санал огно гэж бодож байгаа боль уйчлаарай мананг энэ удаа дэмжихгуй шуу дээ
2020-05-28