Ш.Цэрэндулам: Үйлдвэрлэгчид цементний үнэд өөрчлөлт оруулаагүй

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва:
-Хүүхэд багачууд гадаа хараа хяналтгүй, амны хаалтгүй явах нь их байна. Иймээс “Амны хаалт” аяны хүрээнд хяналт шалгалт хийж, сануулга зөвлөмж хийж байгаа. Махны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна гэсэн асуудлыг ярьж байна. Бид гэнэтийн хяналт шалгалт хийж байгаа. Нөөцийн мах борлуулах цэг бүр дээрээ тогтсон үнээрээ борлуулагдаж байгаа. Мөн шатахууны чанар, түгээлтийн хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар хяналт шалгалтыг хийж байгаа бөгөөд хяналт шалгалтын дүнг эцэслэн гарсан тохиолдолд албан ёсны мэдээлэл өгөх тул ийнхүү мэдэгдэл хүргүүлж байна.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам
-ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд удаа дараа цементний үнэ нэмэгдэж байна гэсэн гомдол удаа дараа ирж байна. Үүнтэй холбогдуулан хяналт шалгалтыг энэ сарын 05-аас эхлэн хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад дараах хэд хэдэн нөхцөлийг тогтоосон.
Коронавирусийн цар тахлаас үүдэн ЭМЯ, УОК-оос гаргасан зөвлөмж чиглэлийн дагуу тухайн цементийн үйлдвэрүүд ажиллах хүчнээс хамаарч урд урд жилүүдээс үйлдвэрлэл оройтож эхэлсэн байна. Учир нь зарим үйлдвэрүэд, Тухайлбал өдөрт 300 тонн үйлдвэрлэх боломжтой үйлдвэр, ажиллах хүчнээс болоод үйлдвэрлэлээ эхэлж амжаагүй учраас зах зээл дээр үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн байна гэж үзээд байна. Мөн “Мон Цемент”, МАК ХХК энэ сарын 11-14-ны хооронд нийт гурван өдөр цахилгааны хязгаарлалтад орж тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл доголдсон байна.Үүнтэй холбогдуулан үйлдвэрүүдийн эргэх зуух зэрэг тоног төхөөрөмжүүд технологийн горим алдагдан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн.
Үйлдвэрлэгч цементний үнэ, нийлүүлэлт нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэж ажиллах, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүйгээ танилцуулах шаардлага гарч байна. Учир нь цементийн гол үйлдвэрлэгчид үнэд өөрчлөлт оруулаагүй боловч жижиглэн худалдаа эрхлэгчид, хувь хүмүүс зах зээл дээр үнийг хөөрөгдөж байгаа нөхцөл байдал бий болгож байна.
Манай улсын зах зээл дээр цементийг зургаан үйлдвэр, дөрвөн тээрэм ажиллаж байгаа бөгөөд 3,6 сая тонн цементийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад, 2 сая тонн цементийг экспортод гаргах бүрэн боломжтой.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ