COVID-19: Нас баралт хамгийн өндөр орныг нэрлэлээ

НҮБ COVID-19 вирусийн халдвараас үүдэлтэй нас баралт хамгийн өндөр байгаа орныг нэрлэсэн талаар Комсомольская правда мэдээллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн мэдэгдсэнээр Йемен улсад хамгийн хүнд нөхцөл байдал ажиглагдаж байгаа гэнэ. Йеменээс өөр вирусийн улмаас ингэтлээ хохирч байгаа улс орон дэлхийд хаана ч байхгүй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байгаа аж.
"Аденд /Йемений хот/ COVOD-19 вирусийн улмаас нас барж байгаа хүний тоо дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа. Вирусийн халдвартай нь оношлогдсон хүмүүсийн 70 хувь нь энд нас барж байна " хэмээн Гутерреш хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Харин Йеменд улсын хэмжээнд халдвараас үүдэлтэй нас баралтын тохиолдол 17 хувьтай байгаа гэнэ. Ийм хүнд нөхцөлд олон улс йеменчүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа Гутерреш илэрхийлжээ.
Энд дуулгахад, 25 сая хүн амтай Йеменд COVID-19 вирусийн халдварын тохиолдол харьцангуй цөөн буюу 278 бүртгэгдсэн ч ердөө 11 нь эдгэрч харин 57хүн нас барсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ