COVID-19: Франц театр, кинотеатраа нээнэ

img

Хөл хорионы арга хэмжээнүүдийг цуцлах хоёр дахь шатанд театр болон кинотеатруудыг нээж байгаа талаар Францын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 22-ноос эхлэн Франц даяар кинотеатруудын үйл ажиллагааг сэргээхээр болсон байна.

 

"Ногоон бүсүүд"-д зургаадугаар сарын хоёрноос эхлэн театр болон концертын танхимууд дахин нээгдэх боломжтой. Эдгээр газруудад хүмүүс хоорондын аюулгүйн зайн журам үйлчилнэ" хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. 

 

"Ногоон бүс" гэж халдвар бага нутаг дэвсгэрийг хэлж байгаа бөгөөд одоо Францын Иль-де-Франс, Майотта болон Гайанагаас бусад нь "ногоон бүс"-д хамаарагдаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ