Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

img

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 8. Санчир гараг.  Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих,, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Моонгохүү:
Угаалга үйлдэхгүй гэхээр нүүр, гараа ч угаах хэрэггүй юү? Сэтгэл муутныг гаднаас нь таних аргагүй ш дээ. Архи, тамхи бол өдөр бүр муу шүү дээ...Үс засуулахад муу гэж 10-аад жилийн өмнө ярьдаггүй л байсан даа...Зурхайчид гэж байгаа Тэрбиш тэргүүтэн нэг л биш ээ. Орчин ү?ийн амьдралд нийцэх юм олж чадахгүй, хэдэн зууны өмнөх нэг түвд ламын номыг үг үсэггү хуулдагаа болиоч дээ...XI зуун ш дээ...
2020-05-30