ШУУД: "Найрамдал-2" зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэх шийдвэрлэсэн асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.
-Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Олон улсын "Найрамдал-2" зусланг Хөвсгөл далайд байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр 500 гаруй хүүхэд энэ зусланд амарч, монголчуудын өв, соёлыг түгээх үүрэг гүйцэтгэнэ. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зуслан байгуулах газрыг судлахыг БОАЖ-ын сайдад даалгалаа гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ