АНУ: Эсэргүүцлийг намжаахаар цэргийн онгоцуудыг хөөргөв

АНУ-д олон хоног үргэлжилж, хяналтаас гарсан эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Зэвсэгт хүчнийг татан оролцуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байлаа.
Үүний дараахан, Холбооны мөрдөх товчоо болон армийн нисдэг тэрэгнүүдийг Америкийн нийслэл дэх эсэргүүцлийн жагсаалыг тараахад ашиглаж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд байршуулсан дүрс бичлэгээс харахад цэргийн агаарын техникүүд хөдөлгүүрийн дуу болон сэнснээс үүсэх агаарын урсгалаар цугласан олныг тараахаар нам өндөрт хүмүүс дээгүүр нисч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ.
Түүнчлэн эсэргүүцлийн давалгаа анхлан үүссэн Миннеаполис хотын дээгүүр Reaper тагнуулын нисэгчгүй онгоцнууд ажиглагдсан байна. Харин Колумбид Холбооны мөрдөх товчоонд харьяалагдах хилийн албаны Dash-8 онгоцууд болон бусад тагнуулын онгоцууд нисч байгаа талаар RG мэдээлжээ.
Трамп: Шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ