Ц.Бямбажаргал: Энэ өдөр хийсэн буян мянга түм болж арвиждаг

img

 

 

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдрийг “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан  дор явуулж байгаа. Энэ талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан  Ц.Бямбажаргалаас тодрууллаа.   

 

-2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын чуулганаар бүх нийтийн баяр, амралтын өдөр болгосон. Бурхан багшийн их дүйчэн өдрийг анх удаагаа бүх нийтийн  амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Энэ өдөр ямар үйлийг тэвчвэл зохих вэ?

 

-Тустай сайн сайхан үгээр ярилцах, цэвэр цэмцгэр, амьтныг хорлохгүй байх, өөр хоорондоо эвтэй найртай байж бодь сэтгэлийг үүсгэж баясалгах буян үйлдэх өдөр. Харин архи тамхи хэрэглэхгүй муу зуршаа орхиж муу  үйлийг тэвчиж нэг өдрийн сахил хүртэх  цагаан хоол идэж буян үйлдэх өдөр юм. Энэ өдөр хийсэн буян мянга түм болж арвиждаг.

Энэ өдрийг  нийтээрээ амарч баярлаж бусад баяруудаас онцгойлох хэрэгтэй. Бусад баяруудад архи ууж гадуур дотуур явдаг. Энэ баяр бол нийтээрээ буяны үйлд шамдах баяр.

 

-Тэгчин Сожин буюу нэг өдрийн сахил хүртэх  тухайд?

 

-Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожон буюу нэг өдрийн сахил авах ёс юм. Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчэн өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ.

Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм.  Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ. Ингэхээр цаглашгүй их буян хурааж байгаа юм. 

 

Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл:

1. Аливаа амьтны амийг үл таслах,

2. Бусдын эдийг үл авах,

3. Эр эмийн үйлийг үл үйлдэх ,

4. Худал үгсийг үл өгүүлэх,

5. Элдэв гэмт архийг үл уух,

6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух,

7. Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх,

8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг юм.

 

-Нэг өдрийн сахил авсны ач тус ?

 

-Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой. Бас чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон.

 

-Бурхан багшийн Их дүйчэн өдрийг угтан  ямар ажлууд зохион байгуулсан бэ?

 

-МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд, “Жаал”, “Монголын явган алхалтын клуб”-ын залуус болон “Туул голын сав газрын захиргаа”-тай хамтран Гачууртын хар усан тохой дахь Туул голын эрэг дагуух ургаа модонд  уясан 60 шуудай хадгийг цэвэрлэн түүж моддыг цааш ургах боломжийг бүрдүүлсэний дээр тус газраас 1 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Хүн бүрт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах өөрийн байгаа орчиндоо мод тарихыг уриалан тавдугаар сарын 23-ны өдөр “Мод-540” аяныг зохион байгуулж ҮЦХ-нд МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд болон Монголын Буддын Соёлын төв ТТБ, Амирлахуй Дэва хийд, мод тарихыг хүссэн сайн дурын 80 айл өрх,  хувь хүмүүс нийлж 3,780,000 төгрөгөөр 108 ширхэг мод тарилаа.

 

ЕБС-ийн сурагчдын дунд “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдаан, “Бурханы сургааль  миний бодлоор” эссэ бичлэгийн уралдаан, Их дээд сургуулийн багш нарын дунд “Миний Монгол Бичиг” олон улсын онлайн хичээлийн уралдааныг зохион байгууллаа.

 

Харин Бурхан багшийн дүйчэн өдөр төрсөн бүхний амны хишгийг бэлгэдэн ивээн тэтгэгчдийн онцлог бүхий баривч, үнэгнээс гадна живх болон бусад хэрэгцээт зүйлүүдийг багцалсан  бэлэг гардуулан эхчүүдийг баярлуулан буян хураахын зэрэгцээ шарлагын аппаратны нярайн хүүхдийн хамгаалалт, хүчилтөрөгч өтгөрүүлэх аппарат зэрэг нялхсын эрүүл мэндийг хамгаалах бусад бэлгийг төрөх эмнэлэгт хандивлах ажлыг орон даяар сүм хийдүүдтэй хамтран зохион байгуулна.

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yooye bolood ug:
8. Duu hugjim buu sons!!!!!! Ha ha Za boliod uguurei!!! Hugjim sonsoh nugel ymuu??? Savaad unalaa. Ha ha
2020-06-08
Зочин 966:
Бурхан будда шиг өөрийгөө ялсан нь энэ хорвоо дээр хэд билээ. Ингэж 10 хар нүгэлээсээ салж буян хийх нь хэд бол хөөрхийс дөө
2020-06-06
Зочин:
1. Аливаа амьтны амийг үл таслах, 2. Бусдын эдийг үл авах, 3. Эр эмийн үйлийг үл үйлдэх , 4. Худал үгсийг үл өгүүлэх, 5. Элдэв гэмт архийг үл уух, 6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух, 7. Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх, 8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг юм. Өнөөдөр Гандангийн лам нар дээрхи цээрийг бүгдийг зөрчсөн байна. Одоо ч буян нь дэлгэрэх болов уу. Тамд очицгооно доо өмхий хувалзууд
2020-06-05
Зочин:
Авилгачид улс төрчид хулгайч нар л баяжаад энгийн ард олон хоосроод байгаа нь лам нарын л ач тус байх даа. Эд нар мөнгөний дор мөргөдөг хүмүүс шүү. Мөнгө өгвөл хэнийг ч хараана, юу руу ч хамаагүй ордог доо. Хувалнуудад итгэж болохгүй
2020-06-05
Зочин:
За ёстой заллаа даа. Ингэж шашин дэлгэрүүлж амьтныг мунхруулах чинь харин нүгэл болж, түмэн зовлон авчрахаас өөр олигтой юм гарахгүй. Түүх ийм байсан. Одоо ч тийм байна. ОРК чи өөрөө л шүт амьтныг бүү мунхруулаад бай.
2020-06-05
Bolijoo ard tumniig ingez monhruulahaa zogsoo
2020-06-05
irgen:
Заа хорвоогийн бүх өдөр адилхан гэж бодож байна. үйлдсэн буян тийм их үрждэг юм бол үйлдсэн нүгэл бас тэгж үржээд ул мөргүй алга болохоор бас нэг өдөр баймаар байна. энэ олон бузар авилгачид, хөгийн улс төрч нэртэй нөхөдүүд ул мөр, удам сударгүй алга болгоод өг л дөө, гандаан
2020-06-05
Зочин:
Энэ лам нарын мунхруулал арай хэтэрч байнаа. Нэг үхсэн ламын өдрийг төрийн баяр болгож шахуу тэмдэглэж амраад байхдаа яах вэ дээ. Инээдтэй л байгаа байхгүй .
2020-06-05
ТОРММ:
Эмчлэх эдгээх ТОСООДП авах Эх орнтой бх сАЙХААН гэдэг нь ҮНЭН Гэтэл УИХ-н ТӨР БАРИГЧИД ТЭГЖ БОДОЛГҮЙ ЭХ ОРОН газраа гадныханд хӨЛ АЛДАН ЗАРДАГ НЬ ХАРАМСАЛТАЙЯА САЙХАНБИЛЭГЭЭС ӨГСҮҮЛЭЭД Л ГАДНЫХНЫ УЛ ДОЛООЖ ӨӨРСДИЙНХНИЙГӨӨ ТЭНЭГ ХҮН ХУУРЧИХЛАА ГЭЖ АНДУУРАН 20000 ХУВЬСАГЧ БИЙ БОЛГОН ХУУРАХ ГЭЖ ЭРГҮҮТЭЭД Л
2020-06-05