Улаанбаатарт 31 хэм дулаан байна

img

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон  шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2020 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй.

 

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

 

Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 хэм, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 26-31 хэм, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. 29-31 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭГЭЛ МОНГОЛ:
ЭНЭ ЭГЗЭГТЭЙ ЦАГ ҮЕД МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ ЭХ ОРНОО АРД ОЛНОО ЯДУУРЛААС АВРАХ ЭГЭЛ АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ОЛНООР НЬ СОНГООРОЙ ЭРЛЭГИЙН ЭЛЧ БОЛСОН АРДЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛТ ГЭЭД АЛЬ Ч НАМЫН НЭР ДЭВШИГЧИД БАЙНГА ХУДАЛ ЯРЬЖ ТА БИДНИЙ БАЯЛГААР ГАРАА УГААЖ АЬДРАЛД ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА ДАА. ЭРДЭНЭ МАГНАЙ АМАРЖАРГАЛ ДЭЛГЭРМАА ЭНХБАЯР ЛҮНДЭЭЖАНЦАН ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ ЭД БҮХИЙГ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ ТА БИД ХАРСАН ҮЗСЭН ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСТ ӨӨРСДИЙН ШИНЭ НИЙГМЭЭ БАЙГУУЛАХ БОЛМЖИЙГ НЬ ОЛГОНО ОО МИНИЙ АРД ТҮМЭН АМЖИЛТ ХҮСЬЕ ХҮН НАМЫН ЗАЛУУСТ
2020-06-06