Британи: Эсэргүүцэгчид боолын худалдаачны хөшөөг буулгаж, Черчилийг "буруутгав"

img

АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьстан цагдаагийнхны гарт амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл АНУ даяар өрнөж, цаашлаад бусад орнуудад ч иргэд нэгдэн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Эдгээр улс орнуудын нэг болох Британид эсэргүүцэгчид хөшөө дурсгал буулгасан байна. Тодруулбал Британийн Бристолд "Өнгөт арьстны амь үнэ цэнтэй" хөдөлгөөнийг дэмжигчид XVII-XVII зуунд амьдарч байсан Английн боолын худалдаачин, буяны үйлстэн Эдвард Кольстноы хөшөөг буулгаж, гол руу хаясан талаар Independent мэдээлжээ. 

 

Парламентын гишүүн асан, буяны үйлстэн төдийгүй боолын худалдаачин байсан Эдвард Кольстон XVII зуунд Бристолд төржээ. Энэ хотод түүний нэрээр олон сургууль, барилга, буяны байгууллагуудыг нэрлэсэн байдаг аж.

 

Кольстонд зориулсан дээрх хүрэл хөшөөг 1895 онд босгож байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хөшөөтэй холбоотой хотын иргэд байнга л зөрүүтэй санал, үзэл бодолтой байсан гэнэ. Саяхан гэхэд л 1000 гаруй хүн Кольстоны хөшөөг буулгахыг шаардсан бичигт гарын үсэг зурж байсан аж.

 

Эсэргүүцэгчид энэ хөшөөг буулгасны дараахан арга хэмжээний нэгэн оролцогч газар хэвтэх хүрэл хөшөөний хүзүүн дээр өвдөглөн Жорж Флойдыг баривчлах үед гаргасан цагдаагийн үйлдлийг дуурайсан байна. Мөн хөшөөний толгой болон цээж хэсгийг цусыг төлөөлөн улаан будаг цацжээ. Улмаар хөшөөг эрэг рүү зөөн, гол руу хаяжээ.

Британийн эсэргүүцлийн үеэр өөр нэг хөшөө мөн халдлагад өртсөн байна. Тодруулбал Британийн нийслэлд байх Ерөнхий сайд Уинстон Черчилийн хөшөөнд эсэргүүцэгчид халджээ. Гэхдээ хөшөөг буулгасангүй, харин "Black Lives Matter" /Өнгөт арьстны амь үнэ цэнтэй/ гэсэн бичиг бүхий картонон цаасыг скочдон нааж, суурь хэсэгт нь "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсан" хэмээн бичжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дамбаочир:
англи улс харууд арабуудад эзлэгдчихэж
2020-06-09