Цэрэг, цагдаагийнхан оюуны хүчээ сорино
Цэрэг цагдаагийнхан шатрын спортоор оюуны хүчээ сорихоор болжээ. Өнөөдөр 10.00 цагаас Цагдаагийн ерөнхий газрын Биеийн тамир, спортын “Хүч” хорооны зааланд “Дотоодын цэрэг-90” шатрын тэмцээн болно.
Тэмцээнд зэвсэгт хүчин, хил, дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат албаны байлдагч, түрүүч нар оролцох аж.
“Дотоодын цэрэг-90” энэхүү тэмцээн анх удаа болж байгаагаар онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ