Сангийн яамнаас Польш улсад суралцаж буй оюутнуудын тэтгэлгийг шилжүүлжээ

Польш улсад суралцаж байсан Монгол оюутан энэ сарын 7-8-нд шилжих шөнө дотуур байрныхаа зургаан давхраас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Талийгаачийн амьдарч байсан дотуур байрнаас гэрээслэл олсон бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Урьдчилсан шалгалтаар талийгаач нь тус улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан гэх мэдээлэл бий.
Эл хэрэгтэй холбогдуулан тус улсаас эх орондоо буцаж чадахгүй санхүүгийн хүндрэлд ороод байгаа оюутнуудын өмнөөс Польш Улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд өнөөдөр /2020.06.10/ шаардлага хүргүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч цуцалжээ.
Учир нь талийгаачийн ар гэрээс хүсэлт гаргасан. Мөн тэтгэлэг олгох шаардлага өнөөдөр биелэгдэж, Сангийн яамнаас Польш улсад сурч байсан оюутнуудын тэтгэлэгийн мөнгийг шилжүүлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ