УОК: Эргэлтээр усны саванд архи, талханд тамхи хийж оруулжээ

img

 

 

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Шуурхай  штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр,  ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд нар оролцлоо. 

 

Шуурхай  штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар 27 байршилд 1601 хүн тусгаарлах байранд байна. Өнгөрсөн хоногт гэрийн ажиглалтад 161 хүн шилжсэн. Холбогдох шатны байгууллагад хяналтыг чангатгаж ажиллахыг үүрэг болгосон. Нэг сараас хойш 63259 иргэнийг гадаад  улс орноос татан авах ажиллагааг зохион байгуулсан. Тэр тусмаа зохион байгуулалттай  агаарын хөлөг, төмөр зам, авто зам явганаар нийтдээ 9324 хүнийг татан авах ажлыг хийсэн байна. Агаарын хөлгөөр 17 удаагийн захиалгат нислэгийг үйлдсэн байгаа.

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Өнөө өглөө Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  нислэг хөөрсөн. Өнөө орой 19:35 минутад бууна. Энэ нислэгээр манай улсын 175 иргэн ирнэ. Үүнээс дөрвөн  нярай хүүхэд байна. Тусгаарлах байрны асуудлыг шийдсэн байгаа.

 

Энэ сарын 17,18-ны өдрийн нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаж байгаа. Зүүн өмнөд Ази дахь иргэдийг авахаар Сөүл рүү дахин нэг нислэг үйлдэхээр ярилцаж байна. Мөн энэ сарын 19-ны өдөр Европын орнуудаас  иргэдээ татаж авах нислэгийг үйлдэнэ. Энэ сарын 12-ны өдөр БНЭУ-руу тусгай үүргийн нислэг үйлдэж бага насны лам оюутнуудыг  татаж авахаар ажиллаж байна

 

Өнгөрсөн онд гадаадад манай улсын 128 иргэн нас барсан. Энэ сарын 07-08нд шилжих шөнө Польш улсад 21 настай манай улсын иргэн  өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд явж байна. Польш улсад Засгийн  газрын тэтгэлгээр 130 гаруй оюутан суралцдаг.  Сургуулийн төлбөрийг Польш улсын Засгийн газар төлдөг. Амьжиргааны зардлыг манай улсын Засгийн газар даадаг. Сар бүр тэтгэлэг өгдөггүй. Жилд хоёр удаа хувааж өгдөг. Энэ жилийнх нь тавдугаар сарын дундуур  өгөх байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Энэ нас барсан иргэн маань нутаг буцах хүсэлтээ гараагүй. 

 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

 

-Эх орондоо ажил болж  ирчихээд  хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна. Тусгаарлах байранд байгаа иргэд  гэрээсээ хүнс, эд зүйлс авах журмыг гаргасан. Талх дотор тамхи хийж оруулсан, усны саванд архи хийж оруулсан үйлдэл гарч байгаа. Тусгаарлах байранд байгаа иргэд журмаа сахих хэрэгтэй. Удахгүй сонгууль болно. Сонгуулийн журмын биелэлтэд анхаармаар байна. Журмын биелэлт сүүлийн үед маш их суларч байгаа. Сум аймгийн наадмын талбайг бэлдэх зааварчилгааг хүргүүлсэн. 

 

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд:

 

-Хилийн хяналтын чиглэлээр 13 хилийн  боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн хийж байгаа бөгөөд Замын-Үүд, Алтанбулаг Буянт-Ухаа боомтуудаар тусгай захиалгат УОК-ын шийдвэрийн дагуу гадаадаас иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа.

 

Буянт-Ухаа хилийн боомтоор нийтдээ 19 удаагийн тусгай үүргийн нислэг зохион байгуулсан. Нислэгээр нийтдээ 3750, авто замын болон төмөр замын хилийн боомтуудаар орж ирсэн 5582, нийтдээ 9070 манай улсын иргэнийг татан авч ажиллагааны үед иргэдийн эрүүл мэндэд хяналт тандалт хийж 7460 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүлэн ажилласан.

 

Хилийн авто замын болон төмөр замын боомтоор өдөрт дунджаар ачаа тээврийн 20-30 галт тэрэг 1300 орчим ачааны машинаар 250-300 тонн хүнс, хүнсний бус бараа бүтээгдэхүүн импортоор орж ирж байна. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж нэвтрүүлж оруулж байгаа. Мөн энэ нэвтрүүлж оруулж байгаа тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж жолоочийн эрүүл мэндэд хяналт тавьж ажиллаж байна.

 

Гашуун сухайт боомтоор гуравдугаар сарын 23-наас эхэлж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийгдэж байгаа нийтдээ өнөөдрийг хүртэл 26965 тээврийн хэрэгслээр 2,9 сая тонн  нүүрс,  8256 тээврийн хэрэгслээр  291817 тонн цэсийн баяжмал экспортлогдсон. Өдөрт дунджаар 420-470 тээврийн хэрэгслээр нүүрс, 64-96 цэсийн баяжмал тээвэрлэгдэж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын  хугацаанд 8478 байгууллагад хяналт шалгалт хийж байна.Үүнээс 5509 худалдаа, 2476 хоол үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байсан байгууллага байна.

 

УИД-т гал гарсантай холбоотой мэргэжлийн хяналтын байгууллагаас ажиллаж байгаа. Хүнсний бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт хийж, шинжилгээгээр чанар, аюулгүй байдлын  шаардлага хангасан бол хэрэглэж болох, хангаагүй бол хэрэгцээнээс татан авах шийдвэрийг гаргаж ажиллаж байна. Мөн барилгын хийц, бүтцэнд хяналт шалгалт хийж байгаа.

Г.Мичидмаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энгийн ард ингэж зүрхэлж чадахгүй ээ. Ар өврийн хаалганы ацнууд л ингэж маяглаж бгаа байлгүй. Дэг журмаа барьж чадахгүй бол яах ч гэж ирсэн юм бүү мэд. Юун ямбатай юм. Хүүхэн шиг ааштай, авгай зантай, тэвчээргүй лөгөгнүүд .
2020-06-10
Уншигч:
Наад бузруудаа яах гэж авчирсан юм бэ. Одоо дараагийн хүмүүсийг авч ирэх хэрэггүй. Ийм л бузрын хувиа бодсон үхээнц шаарнууд л гадаад руу явсан байж таараа тэгээд гадаад очоод хулгай хийнэ, хар тамхи зөөнө хэрэглэнэ, ер болохгүй бүх муу муухай юмыг хийж монголын нэрийг гаргадаг биз дээ. Наад новшнуудаа аманд нь алчуур чихээд хаячихаачээ шийтгээчээ овог нэр усыг ил тодоор зарлаачээ.гайнуудыг
2020-06-10
Amgalaaaan naad xymyysee shorond bgaa gej bodood bgaan bish biz ter tamxiig ni tatuul l daa xaaya oroi 100 gr tatuul l daa shoron bish xol xorio gej oilgoson tyynees tamxi arxi xorio gej sonsoogyi ee. Za gaigyi naad tsagdaa chini daranguilaliin baiguullaga bish xuuchiniix shig yilchilgeenii baiguullaga udaxgyi bolnoo...
2020-06-10
Nono:
Аймаар юм архигvй тамхичгvй 21 хоног алдийм байна
2020-06-10
зочин:
яачихсан тэвчээргүй хүмүүс вэ. ямар газраас яаж ирлээ дээ. олон сайхан ажлаа нойр хоолгүй шөнийн цагаар нэг хүн алдчих вий гээд шар махтайгаа хатан ажиллаж байгаа хүмүүсийг хүндлээч ард түмнээ эх орноо бодооочээ.ямар их зардал чирэгдэлтэй энэ аймшигт өвчний ард гарах гэж зүтгэж байгаа билээ дээ.
2020-06-10
Арчаагүй новшнуудыг тэр гадаадад нь байлгаж байх ёстой байж дээ. Хатуу ч Эрдэнэ ээ голыг нь олоод хэлжээ
2020-06-10