Хар цаас шатааснаас гал алдсан байж магадгүй

img

 

Шадар сайд Ө.Энхтүвшин УИД-т гарсан галын шалтгаан нөхцөл, байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагаас мэдээлэл  сонслоо.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Гал түймэр гарч байгаа нь бидний бэлэн байдлыг шалгаж байна. Онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг сургамжийг өглөө. Гал гарсан шалтгааныг эцсийн байдлаар мөн хохирлын хэмжээг тогтоож, цаашид авах арга хэмжээний талаарх төлөвлөгөөг боловсруулж байгаа бол биелэлтэд анхаарах хэрэгтэй. 

 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

 

-УИД-т гарсан гал түймрийг найман ангийн 230 алба хаагч ажиллаж унтраасан. 27 авто машинтайгаар 40 минут ажиллаж 17:30 минутад галын тархалтыг зогсоосон. Нийтдээ 4.30 минут ажиллаж 21:30 минутанд  галыг бүрэн унтрааж хүлээлгэж өгсөн. ОБ-ын 230 алба хаагчаас гадна, цагдаагийн байгууллагаас 180 албан хаагч, 12 автомашин, УСУГ, Төмөр замын гал унтраах анги, "Сүү" ХХК-ны 197 ажилтан алба хаагч нар ажилласан. Цагдаагийн байгууллага хэргийн газрыг шуурхай хамгаалалтад авч гал унтраах нөхцөл бололцоогоор хангаж ажиллалаа.  Утаанд угаартаж барилгын долдугаар  давхарт гарсан иргэдийг авто механик шат ашиглаж буулгасан. Нэгээс таван давхарт гал түймрийг дэлгэрүүлэлгүй авран хамгаалсан.

 

Гал унтраах үйл ажиллагааны үед хэд хэдэн хүндрэлүүд гарлаа. Тус барилгын голын хэсэг нь хөндий учраас барилга бүхэлдээ хорт хий утаанд автаж үзэгдэх орчин хязгаарлагдсан. Дулааны үйлчлэл бүх газар жигд тархсан. Шатах бараа материал ихтэй, гал тусгаарлах хана, утаа зайлуулах агааржуулалтын систем байхгүй байсан нь гал түймэр богино хугацаанд их талбай хамарч галыг унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байлаа.  Тус барилгын долдугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан газарт ашиглаж байсан шингэрүүлсэн  шатдаг хий дэлбэрсний улмаас барилгын зургадугаар давхрын барилгын даацын төмөр тоосго унасан. Энэ үед хүн бэртэж гэмтээгүй. Тухайн үед ОБ-ын хоёр албан хаагч утаанд хордсон.  Яаралтай тусламж эмнэлгийн байгууллагад хандаж тусламж  үзүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн байна.

 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал:

 

-Энэ сарын 07-ны өдөр  16:48 минутад иргэн н.Бат-Очироос цагдаагийн байгууллагын мэдээлэл шуурхай удирдлагын төвд УИХ-т гал гарч байна гэсэн дуудлага мэдээг хүлээн  авсан. Одоо холбогдох шалгалтын  ажиллагааг явуулж байна. Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар тодруулах ажил хийгдэж байгаа. Шинжээчийн албан ёсны  дүгнэлт гараагүй байна. Одоогийн байдлаар дээвэр дээр засварын ажил явуулж байсан компанийн  алба хаагчдаас мэдүүлэг авч хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байна. Урьдчилсан байдлаар дээврийн засварын ажил хийж байсан ажилчдаас нэг нь хар цаас халааж байх явцад дээврийн завсар дахь хөөсөнд гал өгч хөөс шатсанаар галын дэгдэлт ихэссэн гэсэн  мэдүүлэг өгч байна. Эцсийн дүгнэлт гараагүй. 

Галын  нарийвчилсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Нийт 25 мөрдөн байцаагчаар ахлуулсан баг хэргийн газар ажиллаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 20 шинжээч, нийслэлийн прокурорын газраас 20 прокурор хамтарч хэргийн газрын үзлэгийг 08-ны өглөө эхлүүлсэн. Хэргийн газар нийт 240 түрээслэгч байна.

 

Бид энэ сарын 08-ны өдөр их дэлгүүрийн нэгдүгээр давхрын 71 түрээслэгчийн 71 цэгт хэргийн газрын үзлэг явуулсан. Нийт 220 цэгт 237 үзлэг шалгалтыг явуулж дууслаа.  Одоо зургаа, долдугаар  давхар  гал гарсан газрыг цэгүүд дээр хэргийн газрын үзлэгийг явуулж байна.  Угаарын хий бүрэн арилаагүй байгаа учраас хэргийн газар үзлэг хийхэд хүндрэлтэй байна. Нийтдээ хамгаалалтанд гал унтраах нөхцөл боломжоор хангах, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, дэлгүүрийг хамгаалалтанд авах чиглэлээр цагдаагийн байгууллагаас 176 алба хаагч, 14 авто машин, 258 хашлага гэх зэрэг хүн хүчтэйгээр хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Одоо ч хамгаалалт үргэлжилж байна.  Галын шалтгаан нөхцөлийн эцсийн  албан ёсны дүгнэлт гараагүй, шалгалтын ажил үргэлжилж байна

 

Г.Мичидмаа 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бадрал:
ОБЁГ дарга Бадрал нь аврагчдынхаа хоол хувцас тёхник хэрэгсэлийн мөнгөнөөс идэж тэрбумтан болсон.худалдан авч байгаа тёхник нь өндөр үнэтэй чанаргүйг нь авч мөнгө хусдаг.Харин АТГ мэдсэнээр өнөөдөр дэд даргынхаа хамт яллагдагчаар татагдсан.Булхайгаа нуухын тулд МАН тай хамтарч бна.удахгүй ялтан болох байлгүй дээ. Ялаа өөрөө эдлэхгүй бол үр хүүхдэд нь муу гэдэг.ялаа эдэлж аврагч нарт мөнгийг нь буцааж өгөх ёстой. Хажууд нь яваа нөхөр Хотын онцгойн дарга Чүлтэмсүрэн нь зуданд нэрвэгдсэн малчдад гадаад улсаас ирүүлсэн тусламжийн бараанаас хулгайлж баригдаад Үржин гёнёралын тушаалаар албанаас хөөгдөж бсан хулгайч Хүрэлсүхийн анги гэдгээр төрийн албанд буцаад дарга болчих юм. Чадвар муу мөнгөний шуналтангууд аврагчдаа бодох болоогүй юу.Эд нар хагартлаа баяжиж аврагчид ядуурсаар бна
2020-06-11