Барилгын хана нурж гурван иргэн дарагджээ

img

 

 

Сүхбаатар дүүргийн 11-р хороонд засварын үеэр барилга нурж гурван иргэн дарагдсан осол өнөө өглөө гарчээ. 

 

Өнөөдөр /2020.06.15/ 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын  102 утсанд СБД-ийн 11 хороонд барилга нурж, хүмүүс  дарагдлаа гэсэн мэдээлэл ирсэн.

 

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын аврах 105 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллалаа.  Мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

 

Засвар, үйлчилгээ явагдаж байсан барилгад гурван дарагдсан бөгөөд аврах 105 дугаар ангийн алба хаагчид хоёр иргэнийг гаргаж,  ГССҮТ-д хүргээд байна. Үлдсэн нэг иргэнийг гаргах ажлыг яг одоо зохион байгуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээллээ.

 

Мөн энэ засварын үеэр гарсан ослыг улс төржүүлэхгүй байхыг хүслээ.

Г.Мичидмаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ