Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:
-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн ажил сүүлийн шатандаа явж байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос өмнө нэр дэвшиж байгаа хүмүүсийг баривчлах эсвэл барьцаа хөрөнгө тавих шахалт үзүүлж байгааг сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого нөгөө талаас дарангуйлал тогтоох гэсэн оролдлого байна гэж Ардчилсан нам үзэж эсэргүүцэж байна. Хэрэв нэр дэвшиж байгаа хүмүүсийн гэм буруутайг нь хууль хяналтын байгууллагаар тогтоох гэсэн бол сонгууль эхлэхээс өмнө дөрвөн жилийн өмнө тогтоох боломжтой байсан. Энэ хүмүүс Монгол улсын нутаг дэвсгэрээс оргон зайлахгүй. Сонгуулийн санал хураалт болохоос өмнө санал хураалт дуустал хориг шийдвэр гаргаж байгаа нь иргэдийнхээ сонгох эрх нөгөө талаас сонгогдох эрх рүү халдаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй ийм үйлдэл явуулах ёсгүй. Тийм учраас сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх гэсэн энэ үйлдлийг таслан зогсоохыг Ардчилсан намаас шаардаж байна.
Ардчилсан намаас уриалга гаргаж байгаа бөгөөд бусад намууд, нэр дэвшигчдийг уриалж байна.
Ардчилсан намын Хуулийн газрын дарга н.Ариунбилэг:
-Сонгуулийн сурталчилгаа дуусаагүй, шүүхээс оргон зайлаагүй байхад сонгуульд нэр дэвшигчдийг цагдан хорилоо. Энэ бол сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл.
Тийм учраас Ардчилал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалж байр сууриа илэрхийлэхийг нийт нам эвсэл нэр дэвшигч нартаа уриалж байна.
Г.Мичидмаа
Уншиж байна |