Д.Нямхүү: Хоёр хүнээс коронавирус илэрч, долоон хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.21/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Нэмж хоёр хүнд коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 206 боллоо. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй зорчигчид коронавирус илэрсэн. Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн 7 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэд 20-37 хоног эмчилгээ хийлгэсэн хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ