Улаанбаатарт 24 хэм дулаан байна

img

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн  аймгуудын нутгийн зарим газраар  дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



2020 оны 06 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь,зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар  бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн зүүн  хэсгээр 30-35 хэм,  говийн бүс нутгийн  хойд хэсгээр 24-29 хэм,  бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно.Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ