МАН: Ерөнхий сайдаа багаар нь сонгосон ард иргэддээ баярлалаа

img

 

УИХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар  МАН-аас мэдээлэл хийлээ.

 

 

МАН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан:

 

-УИХ-ын 2020 оны сонгуульд МАН одоогоор 62 суудал авч ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэж, бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын мянга мянган гишүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах захиа даалгавараа өглөө. Дэлхийн нийтэд тархсан цар тахлын үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороонд талархал илэрхийлж байна. Мөн сонгуульд шударгаар өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даасан нэр дэвшигчдэдээ баярлалаа. МАН олон түмний дэмжлэгийг хүлээсэн, нэр цэвэр, эх орноо гэсэн гишүүдээ нэр дэвшүүлсэн. Хэн олон нийтийн дэмжлэгийг хүлээж чадах вэ гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, МАН шинжлэх ухааны үндэслэлээр нэр дэвшигчдээ тодруулсан. Бид бодлогын бүтээлч өрсөлдөөнийг бий болгохыг зорьсон. Цаашид Монгол төрийн сонгууль шударга, цэвэрхэн, бодлогын өрсөлдөөн байх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн жилүүдэд олон асуудлыг шийдсэн. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон  ард иргэддээ баярлалаа.  Итгэл бүхний зүтгэлээр хариулах үүрэг бидэнд ирлээ. Сүүлийн 30 жилд анх удаагаа нэг нам 2 дахь удаагаа Засгийн эрх барих гэж байгаа анхны тохиолдол болж байна. Бид өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна.  Монгол Улс мандан бадрах болтугай. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
МАН муухай луйврын сонгууль хийж яллаа. Монголын ард түмэн бухимдалтай байна. Хүрэлсүх Оюунэрдэнэ хоёрын найруулсан хөгийн хортой төлөвлөгөө ялсан байна. Монголд баярласан хүн алга байна даа.
2020-06-25
irgen:
Mongolchuudiig eroosoo oilgosongui MAN aas nileen huviig 40 oos deesh huvi herggui baisan busad namaas sain hymyys ih baisan yagaad songosongui ve, dangaaraa tor barih muudaa harj l baie….ene shyyh zaazaa zegzlehgui bol er ni ih ayultai talruugaa yavaad baina shyy
2020-06-25
Саналын ирц нэмэгдсэн нь Цар тахлаас болсон байх оо. Бүтэн 6-сар хорио цээр гээд ажил төрөлгүй шахам хийх юмгүй уйдаж байсан улс ганц өдөр бараг наадам хийсэн шахуу юм болоо биз. МАН-ын ЖДҮ-гийн мангасууд болох Амарбаясгалан, Содбаатар нар амаа ангайгаад, шүлсээ залгиад , инээд алдаад байна. Хагартлаа Ханатлаа идэх байх даа. Юу ч гэхэв.
2020-06-25
mongol:
khurelsukh bol odooxondoo mongold baugaa lider tsergiin xun zorigtoi mon aidasgyi baidag yum bainaa ard tumnii mergen songoltyg amydralyg n6 saijruulj xariul mongol xun ugaasaa nuudelchin uchir olon yum xusexgyi taiban amydral idex xool
2020-06-25
zochin:
Elbegdorj terguutei xulgaichuudyg l shuutgej baij tsaash yavna
2020-06-25
Зочин:
Ард түмэний амьдрал муу байгаач шудрага бусаар баяжсан луйварчдыг яаралтай шийтгэхийг шаардаж байна
2020-06-25
Зоч н:
Баяр хүргэе .Эрдэнэтийн49% .51% хөгжлийн банкнаас олон тэрбумыг аваад өгөхгүй байгаа улсуудын бүх хөрөнгийг хурааж ард түмэнд шудрага ёсыгтогтоож байгаагаа бодитоогоор харуул
2020-06-25
Odoo yariad bailgui ajlaa hii. Hulgai luivar idej uudag asuudliig Mongoliin toroos neg mor archaad hayad og.
2020-06-25
зочин:
Ард түмний их итгэлийг хөсөрдүүлж болохгүй,уралдаад идэж уугаад эхлэв дээ
2020-06-25
Баярлаад байх ч юм алга. Буруу эргэлт боллоо
2020-06-25
Irgen:
Bayar hurgye!
2020-06-25
zochin:
Ард түмэн хийж бүтээснийх нь төлөө, мөн цаашид улс орны хөгжил, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх чиглэлд хийх их ажилд нь МАН-д саналаа өглөө. Баяр хүргэж амжилт хүсье. Нөгөө талаар МАН-ын сонгуулийн сурталчилгаа үнэхээр супер байсан. Ард түмэн хэт улс төржилт, талцал, худал эх оронч хийрхэл, хоосон амлалт, гүжир гүтгэлэгт сууриласан хар пиариас залхсан болохыг харууллаа.
2020-06-25
zochin:
Shudarga eh oronchid songogdsongui. Haramsaltai. Luivriin songuuli bolchihloo.Har hairtsag har songuuli.
2020-06-25
Zochin:
Bayar hurgie.
2020-06-25