Б.Жаргалсайхан: Сонгуулийн санал 100 мянган төгрөгийн ханштай байсан

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ШИНЭ эвслээс мэдээлэл хийлээ. БНН-ын дарга Б.Жаргалсайхан:
-Хүсч мөрөөдөж байсан сонгууль явагдлаа. Миний хувьд 76 суудлыг МАН авах бүрэн нөхцөл бүрдсэн байсан.
Коронавирус тусаллаа. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Ахмадууд үр ачдаа машин аваад өгсөн, орон сууцны зээл аваад өгсөн байсан. Энэ тэтгэврийн зээл тэглэсэн учраас ач, гуч, зээтэйгээ дээлээ өмсөөд сонгуулиа өгсөн. Мөн олон хүүхэдтэй өрхөд сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг өгсөн. Малчдад ямааны ноолуурын мөнгө өгсөн. Энэ жилийн сонгуулийн саналын ханш 60 000-100 000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгийн тоон үзүүлэлт яг хэвээрээ. Би бүх бурууг АН-д тохож байна. АН-ын үнэт зүйлсийг залуучуудад, иргэдэд өгөөгүй. Иргэд энэ сонгуулиар нэг ч сурталчилгааны материал тоож сонирхоогүй. Өнгөрсөн дөрвөн жил залуучууд нийлж, тэмцсэн. Энэ бүх мөнгийг ярьсан. Дөрвөн жил ярьсан.
Дахиад Монголд ардчилал, оффшорчдын тухай ярих хэрэгтэй юм байна. Бидэнд саналаа өгсөн сонгогчдодоо талархлаа.
Харин хүн амын 60-70 хувь нь болсон "морь унасан толгойгүй" хүмүүсийг яах вэ. Тэд саналаа мөнгөөр өгдөг. Тэд бид ядуу юм чинь авах ёстой гэдэг. Дараагийн орон нутгийн сонгуулиар дахиад л мөнгөтэй нь гарч ирнэ. Үүнийг өөрчлөх ганц зам бий. Энэ бол хувьсгал. Гэхдээ хувьсгал хийнэ гэхээр бүгд аймхай. Та гарахгүй байж магадгүй гэж хамт ажиллаж байгаа багийн нөхөд хэлж байна. Тэгэхээр нь надыг битгий дэмж гэж хэлсэн. Сонгууль гэдэг бол миний төлөө биш өөрсдийнхөө төлөө өгч байгаа зүйл. Саналаа шударга, хариуцлагатай өг гэсэн шаардлага тавьсан. Дээр нь энэ сонгууль "казино" шиг болсон хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ