"Даншиг наадам-Хүрээ цам 2020" -ыг зохион байгуулна

“Даншиг наадам-Хүрээ цам 2020” наадмын талаар мэдээлэл хийлээ.
"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин соёлын наадмыг төмөр хулган жилийн зуны дунд сарын шинийн 9-нд буюу энэ сарын 29-ны өдөр Төв Гандантэгчэлин хийдийн Батцагаан дуганы урд талбайд зохион байгуулна.
Коронавирусийн улмаас олон улсад олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож байна. Гандантэгчэнлин хийд ёс уламжлалыг тасалдуулахгүйн тулд зохион байгуулна. Гэхдээ энэ жил олон нийт цуглах боломжгүй.
Хурал номын үйл ажиллагаанд лам нар дэг журамтай, ариутгал халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж оролцоно" гэлээ.
Гандантэгчэлин хийдийн Боловсрол, соёлын ажилтан, цамын менежер С.Ишцог:
-2015 оноос эхэлж "Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг зохион байгуулж ирсэн. Өнөө жилийн наадмын бэлтгэл ажлыг цагаан сараас эхэлсэн. Хийдийнхээ ёс уламжлалыг алдуулахгүйн тулд энэ жил хүрээ цам зохион байгуулахаар боллоо. Цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз, боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой.
"Даншиг наадам-Хүрээ цам"-ыг зохион байгуулах болсон нь "Монголын соёл, ёс уламжлалыг дэлхий нийтэд таниулъя. Монгол Улсад аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгоё гэсэн үүднээс юм гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ