СЕХ: Хоригдож байгаа Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 10.00 цагт төрийн ордонд гардуулна.
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд цагдан хоригдсон таван нэр дэвшигч байснаас МАН-аас 13-р тойрог, Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат саналын дүнгээр тойрогтоо нэгдүгээрт бичигдэж ялалт байгуулсан.
СЕХ-ноос сонгуулийн үр дүнг албан ёсоор танилцуулж, Ж.Эрдэнэбатад Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэх олгоно гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ