ВИДЕО: Дархан-Уулд хяналтын тооллого хийхэд гомдол гаргагч Т.Ганболд байлцсангүй

Өнөөдөр УИХ-ын сонгуулийн санал хураалтын хяналтны тооллого явагдаж байна. Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо өнөөдөр хяналтын тооллогоо хийлээ. Тус тойрогт 21 хэсгийн хороотой юм байна.
Харин хяналтын тооллого хийхэд гомдол гаргагч, бие даан нэр дэвшигч Т.Ганболд байлцсангүй. Түүнийг байлцахыг хүсч, холбогдоход "хяналтын тооллогыг үнэн зөв хийнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, ирэх боломжгүй" гэдгээ хэлжээ.
Хяналтын тооллого хийх ажилд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагч бэлтгэл ханган ажиллаж байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ