Пакистан: Алан хядагчид хөрөнгийн биржид халдлага үйлджээ

Пакистаны Карачи хот дахь хөрөнгийн биржид алан хядагчид халдлага үйлдсэний улмаас таван хүн амиа алджээ. Энэ хэрэг зургадугаар сарын 29-ний даваа гаригийн өдөр болсон байна.
Халдлага үйлдэгчид биржийн барилга руу орох гол хаалган дээр гранат дэлбэлж, улмаар гал нээн, барилга руу нэвтэрчээ. Барилгад байсан хүмүүсийг ослын хаалгаар нүүлгэн шилжүүлж, барилгын ойр орчмыг цагдаагийнхан бүсэлсэн байна.
Гурван алан хядагчийг устгасан бөгөөд нэг нь барилгад үлдэн гал нээсээр байгаа гэж РБК мэдээлсэн бол Reuters орон нутгийн цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ дөрвөн алан хядагчийг устгасан гэжээ. Гэхдээ алан хядагчид хэдүүлээ байсан нь одоогоор тодорхойгүй байна. GeoTV сувгийн мэдээлснээр, халдлагын улмаас дөрвөн бие хамгаалагч, нэг цагдаагийн алба хаагч амиа алдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ