Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлигийг өнөөдөр гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлосон байна.
Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд УИХ-ын ээлжит сонгууулийн үр дүнг танилцууулна. УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан 76 гишүүн тангараг өргөснээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Анхдугаар чуулганыг хуралдааныг энэ парламентын хамгийн өндөр настай гишүүн даргалан явуулдаг. УИХ-ын гишүүн Х.Баделхан даргалан явуулж, УИХ-ын даргаа сонгоно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ