АН-ын даргад экс сайдууд өрсөлдөнө

АН X хурлаа ирэх сарын 23-нд товлоод байна. Тус нам их хурлаараа намын даргаа сонгох юм. Үүнтэй холбогдуулан дотоод сунгаагаа өчигдрөөс эхлүүлж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байгаа.
Одоогийн байдлаар АН-ын дарга УИХ-ын экс гишүүн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Амартүвшин нар өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Б.Амартүвшингээс бусад бүртгүүлсэн нэр дэвшигчид сайдын албан тушаал хашиж байсан. Тодруулбал, Х.Тэмүүжин ХДЗХ-ийн, Л.Гантөмөр БСШУ-ны, Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ