ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгсэл гардуулна

img

 

Өнөөдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хувийн хамгаалах хэрэгсэл болон компьютерийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.

 

Коронавируст халдварын цартахлын үед Монгол Улс хариу арга хэмжээний бэлэн байдлыг ханган, үндэсний төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хариу арга хэмжээнийн тэргүүн эгнээнд эрүүл мэндийн байгууллагууд, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг салбар хоорондын байгууллагын ажилтан, албан хаагч нар мөр зэрэгцэн ажиллаж байна.

 

Олон нийтийн эрүүл мэндийг халдвараас хамгаалах, хүн амын дунд халдвар тархахаас сэргийлэхэд  чухал үүрэг гүйцэтгэж байгаа эдгээр тэргүүн эгнээний ажилтнууд нь эрсдэл өндөртэй бүлэг тул тэдний эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тиймээс НҮБ, ДЭМБ-ын зүгээс Коронавируст халдварын цартахлын үед нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад ханган нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласаар ирсэн билээ.

 

Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой компьютерийн тоног төхөөрөмжийн хангамжийг COVID-19-ийн цартахлын эсрэг НҮБ-ын Олон талт түншлэлийн итгэлцлийн сангийн Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэхүү Хамтарсан хөтөлбөр нь Монгол улсад COVID-19-ийн цартахлын тархалтыг хязгаарлан, сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээг үзүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой.

 

Олон талт түншлэлийн итгэлцлийн сангийн (MPTF) Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх энэ удаагийн төслийн нийт дүн 1 сая ам.доллар бөгөөд энэ нь НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор, НҮБ-ын олон талт түншлэлийн хүрээнд дараах гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд, Монгол улсад үзүүлж буй хариу арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь юм.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шаварчин будагчин хүүхэн кк [ 202.9.46.129 ] Ёоох яанаа яанаа, би чадначуудын нэг байнашт ха ха Хүрэлсүх элэг авлаа_ энэ хүн чинь арван жилээ муу дүнтэй төгсөөд хуваарьгүй хоцорч барилгын засал чимэглэлчин байсан хүн байнаштэ тээр сүүлд хуулийн сургуульд хулхидаж орж хуурамч диплом аваад боловсролын яаманд шургаад 20 жил буг чөтгөр болж амилсан хүүхэн байна , ОюунЭрдэнээ ичээчээ та нар ккккк.
2020-07-09
шаварчин будагчин хүүхэн кк [ 202.9.46.129 ] Ёоох яанаа яанаа, би чадначуудын нэг байнашт ха ха Хүрэлсүх элэг авлаа_ энэ хүн чинь арван жилээ муу төгсөөд хуваарьгүй хоцроод барилгын засал чимэглэл хийдэг байсан хүн байнашт төө сүүлд хуулийн сургуульд хулхидаж ороод хуурамч диплом аваад боловсролын яаманд шургаад 20 жил буг чөтгөр болж амилсан хүүхэн байнашд , ОюунЭрдэнээ ичээчээ та нар ккккк.
2020-07-09