Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 12 сая 832 мянган  хүн халдвар авч,  567 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  214 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.

 

Манай улсад  ажиглалтаас 269 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжсэн бол 103 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2988 хүн байна. 0-5 насын 198 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 346 хүн байгаа. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 101 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 4 дуудлага ирсэн.

 

АНУ-д  66200 гаруй шинэ тохиолдол, 811 нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 39000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ.   Тус улсын  нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр 1 сая 839 мянга гаруй болжээ.  БНЭУ-д 27100 гаруй шинэ тохиолдол  нэмж бүртгэгдлээ.

 

БНСУ-д 44 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. Япон улсад 386 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид  нийт  377 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний давтан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь долдугаар сарын 06-нд Алтанбулагийн боомтоор орж ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүн байна. Тухайн иргэд нь 22 настай эмэгтэй, 21, 22 настай эрэгтэй хүн байгаа.

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гурван хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 252 хүний  шинжилгээ, мөн ажиглах байранд тусгаарлагдаж байсан 40 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван  хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 65 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна.

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь ОХУ-аас ирсэн 19, 20 настай  оюутнууд байгаа.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 230,  эдгэрсэн тохиолдол  202 боллоо. Харин эмчилгээнд 28 хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 25, хүндэвтэр гурван  иргэн байна.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hhh:
Orost baigaa buh Mglchuud tussan yum bna l daa
2020-07-12