ВИДЕО: Наадмын түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

Шадар сайд Я.Содбаатар Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Улсын аварга П.Бүрэнтөгс, үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурь, их шөвөгт үлдэж, Улсын заан цолоо баталсан Б.Пүрэвсайхан, шинээр улсын заан цол хүртсэн М.Бадарч нарт бай шагналыг нь гардууллаа.
Мөн:
- Улсын аварга Н.Батсуурьт "Тод сонин"
- Улсын заан Б.Пүрэвсайханд "Саруул сайжрах"
- Улсын арслан Р.Пүрэвдагвад "Үнэн зоригт"
- Улсын начин цолоо баталсан Б.Орхонбаярт "Өсөх идэр"
- Зохион байгуулах хорооны шийдвэрээр 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцсон Улсын харцага О.Хангайд "Өсөх идэр" чимэг тус тус олголоо.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ