Үхрийн мах килограмм нь 15000-17 600 төгрөгийн ханштай байна

Наадмын өмнө мах, хүнсний ногооны үнэ нэмэгдсэн. Харин өнөөдөр зах, худалдааны төвүүдэд мах, хүнсний ногооны үнэ харилцан адилгүй ханштай байна. Тухайлбал, Баянзүрх захад наадмын өмнө нэг килограмм хонины мах 12 000 төгрөг байсан бол өнөөдөр нэг килограммыг нь 9500 төгрөгөөр худалдаалж, 2500 төгрөгөөр буурчээ. Мөн нэг килограмм үхрийн мах 15,000 төгрөгнөөс 13,500 төгрөг болон буурсан байна. Харин адууны мах нэг килограмм нь 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Гадаах худалдаа буюу ил борлуулалтаар нэг килограмм төмс 1500 төгрөг, лангуун дээрх төмсний үнэ 2000-2500 төгрөг байна.
Худалдааны төвүүдэд мах, хүнсний ногоо дараах ханштай байгаа юм. Үүнд:
И-Март худалдааны төв: / кг/төг /
Үхрийн гуяын цул мах -17,600
Хонины хаа -10,600 төгрөг
Савлаагүй төмс- 1580 төгрөг
Савласан төмс- 3200 төгрөг
“Номин” супермаркет: / кг/төг /
Хонины ястай мах -10,499 төгрөг
Үхрийн ястай мах- 13,299 төгрөг
Үхрийн цул мах- 15,699 төгрөг
Савласан савлаагүй төмс -2000 төгрөг
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ