А.Амбасэлмаа: Эдгэрсэн 23 хүнээс дахин коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Манай халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэг нь хөнгөн хэлбэрээр илэрсэн. Стандарт удирдамжийн дагуу 14-64 хоног эмчлэгдээд шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийг шууд гаргахгүй байгаа. Эдгэрсэн хүмүүсийг 14 хоногийн сувиллын ажиглалтад гаргаж байна. Сувиллын ажиглалтад байхад хоёр удаа шинжилгээ хийж байгаа. Эдгэрсэн 213 хүнээс 22-23 хүнд нь дахин давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Ажиглалт, тандалтад байгаа. Энэ бол улс орнуудад ч адилхан үүсэж байгаа асуудал. Иргэд та бүхэн халдвартай хүн гарч, халдвар тараах бий гэж санаа зовох асуудал байхгүй гэлээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ