ВИДЕО: Вирус дахин илрээд эмчлэгдэн эдгэрсэн 11 хүнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ

img

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 918 мянган хүн халдвар авч, 645 мянга гаруй хүн нас баржээ. Одоогоор 9.8 сая гаруй хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас баржээ. Эрдэмтэд халдвар буурахгүй байгааг хөл хориог огцом сулруулсантай холбоотой гэж үзэж байна. 

 

Монгол Улсад өчигдөр 210 хүн ажиглалтад орж, 218 хүн ажиглалтаас гарчээ. Одоогоор 2566 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 182 төрийн албан хаагч үйлчилж байна. Цэргийн төв эмнэлэгт 39 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсан 124 хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авчээ.

 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 176 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд энхийг сахиулагчдын давтан шинжилгээ, тандалтын долоон сорьц, ажиглалтад байсан 16 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээ багтаж байгаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна. Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ