УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлыг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргасан

Улсын Онцгой комиссын 27 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян танилцууллаа.
Ковид-19 цар тахал хүн амын дунд тархах магадлал өндөр байна гэж үзсэн учраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгах санал гаргаж Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх эсэхийг маргааш эцэслэн шийднэ гэдгийг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хэллээ.
Энэ сард хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 3460 иргэнээ татан авах урьдчилан тооцоо гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ