Чех улсаас ирсэн иргэнийг хилээр нэвтрүүлжээ

Чех улсын Прага хотод амьдарч байсан Монгол Улсын иргэн замын унаанд дайгдаж ирээд улсынхаа хилээр нэвтрэх гэсэн ч зөвшөөрөөгүй тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байна.
Тэгвэл уг иргэнийг өнөөдөр /2020.07.30/ өглөө 09.00 цагт Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Түүнд хилээр нэвтрэх зөвшөөрөл олгоогүйн улмаас Орос, Монгол улсын хилийн засварт хоёр хоносон тухай мэдээлэл цацагдаад байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ