Цар тахалтай тэмцэхэд хүчээ нэгтгэх саналыг Өмнөд Солонгос БНАСАУ-д тавьжээ

БНСУ коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд БНАСАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж Өмнөд болон Хойд Солонгосын нэгдлийн сайд Ли Ин Ён мэдэгдсэн талаар Ёнхап агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын сайд БНАСАУ-ын Кэсон хотод халдвар гарсан байж болзошгүй нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. "Хойд Солонгосын ард иргэдийнн эрүүл мэндэд би ихээхэн санаа зовниж байна" хэмээн сайд мэдэгджээ.
Сөүл, Пхеньян хоёр аливаа нөхцөлд, зөвхөн Кэсонд төдийгүй Хойд Солонгосын аль ч цэгт хамтран ажиллах ёстой гэж Ли Ин Ён үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн коронавирусийн цар тахалтай тэмцэхийн тулд хүчээ нэгтгэхийг уриалжээ.
Энд дуулгахад, Хойд Солонгост коронавирусийн халдварын сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл долдугаар сарын 25-ны өдөр гарч байлаа. Халдварын сэжигтэй гэгдсэн хүн долдугаар сарын 19-ний өдөр Хойд болон Өмнөд Солонгосын хоорондын цэрэггүй бүсээр хууль бусаар нэвтэрсэн байжээ. Түүнийг тусгаарлан, хавьтагчдыг олж илрүүлэх ажил явагдаж байгаа талаарх мэдээлэл гарч байв. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 30-ны өдөр Хойд Солонгосын Хөдөлмөрийн яамны албан ёсны хэвлэл мэдээлэл хийхдээ "Хойд Солонгост нэг ч халдвар бүртгэгдээгүй" гэж онцолсон байна.
COVID-19: Хойд Солонгос халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдлээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ