Т.Доржханд: Бидэнд хариуцлага хүлээдэг удирдлага хэрэгтэй

img
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд  болон ХҮН-ыг удирдлагууд мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеээр УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,


-“Бид ямар хотын хүсэж байна вэ болон ямар хотын даргатай байх хэрэгтэй вэ гэсэн асуудлын талаар саналаа хэлье. Энэ тал дээр бид тодорхой байр суурьтай байх хэрэгтэй байна. Яг ямар хот вэ гэхээр шавааралдсан, олон өндөр байшинтай, цемент шүтсэн, машинд ээлтэй аз жаргалгүй хот биш. Ямар хотыг аз жаргалтай хот гэх вэ гэвэл өндөр настангууд нь байна уу, үр хүүхдүүд маань яаж байна, залуучууд нь байна уу  тэд нар хотынхоо гудманд айх аюулгүй нарлаад, тоглоод сууж байдаг. Залуучууд нь хөгжмөө сонсоод аюулгүй явж болдог, нийтийн тээврээрээ нийт иргэд нь үйлчлүүлж байдаг. Ийм хотыг хүндээ ээлтэй, аз жаргалтай хот гэдэг болсон.


Дараагийн хөндөх асуудал бол ямар хүн хотын дарга вэ ?


Өнөөдөр ордон дотор ярьсан байна. Дарга нарыг ерөнхий сайд нь санал оруулдаг байх, цаашдаа ерөнхий сайд нь тэднийг томилдог байх  гээд систем  буруу яваад эхэллээ.  Дарга томилдог бол бидний олж авсан ардчилал, үнэт зүйл, үндсэн хуулийнхаа эсрэг энэ зүйлүүдийг хийх гээд байна. "ХҮН" намын хувьд энэ зүйлд маш хатуу эсэргүүцсэн байр суурьтай байна. Иргэд нь аймгийнхаа дарга удирдлагаа сонгодог байх нь зөв, хэрэв нам томилдог болбол бид 1990 он руу нэг намыг систем рүү ухралт хийх гээд байна. Иргэдийнхээ төлөө үйлчилдэг, ажлаа хийж чаддаг,  энгийн, дээрээс нь хариуцлага хүлээж чаддаг хүн байх хэрэгтэй байна. Саяхны жишээ хэлэхэд ухсан нүхэнд дөрвөн хүүхэд усанд осолдсон хэн хариуцлага хүлээсэн юм бэ?! Зайрмаг авж идэхээр явж байсан хүүхэд дэлгүүрийн бариулаас барьж тогонд цохиулан нас барсан хэн хариуцлага хүлээсэн юм  бэ?! Энэ байдлаар бид дахиад 30 жил явах юм уу?! Иймээс бидэнд хариуцлага хүлээдэг удирдлага хэрэгтэй байна.


Дандаа хотынхоо төвд хөрөнгө оруулалт хийдэг. Тарьсан модоо тайрдаг, жилдээ хоёр гуравхан сар ашигладаг усан оргилуур барьдаг биш, нийт иргэддээ жилийн 12 сар үйлчилдэг, хотын зах руугаа ч гэсэн хөрөнгө оруулалт хийж, хотын төв, зах байхаас үл хамааран ижил боломжоор хангадаг тийм удирдлага хэрэгтэй. Энэ удаад Улаанбаатар хотынхон эргэлт хийж иргэдтэйгээ ойрхон байдаг хүнийг сонгохыг хүсч байна.  Иймээс энэ удаад залуус сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Бидний хувьд шийдвэрээ гаргаж нийслэлээ удирдаж нийслэлийн намын даргад өөрсдийн төлөөллөө  оруулж байна. Улаанбаатар хотод жишиг болох байх гэсэн хүлээлт байна” хэмээлээ.

 

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fg,ghllh:
яриагаараа итгэл үнэмшил их төрүүлдэг шүү. одоо хийж үзүүлээд хөдлөх хэрэгтэй амжилт
2020-08-17
Fg,ghllh:
яриагаараа итгэл үнэмшил их төрүүлдэг шүү. одоо хийж үзүүлээд хөдлөх хэрэгтэй амжилт
2020-08-17
нна:
яриагаараа итгэл үнэмшил их төрүүлдэг шүү. одоо хийж үзүүлээд хөдлөх хэрэгтэй амжилт
2020-08-17
niaa:
тойрог таарсан бол дэмжих байсан зөв залуус их хуралд байгаад баярлаж байна амжилт хүсье
2020-08-17
BZD-iin irgen:
Zuv zaluusdaa amjilt husye. Hariutslaga gj ugiig jinhene utgaar ni heregjuuleh yum san. Uguilegdej bn shu
2020-08-16
Z:
Zov helsen baina. Yag unen shuu dee. End eliireed muulaad baigaa umnuud odoo hotiin zahirgaand ajillaj baigaa humuus baigaa daa. Zov bidoltoi humuusiig mohooh gej tamiin togoonii ulgerwe zogsoo! Dorjhandiig demjij baina.
2020-08-15
УЛААНБААТАРЫН ХҮН АМЫН 70% НЬ ОРКУУД БНА .ОРКУУД ОРКОО Л ГАРГАНА ШДЭЭ.ОРК ДАРГАД ХОНОЦЫН СЭТГЭЛ Ч БАЙХГҮЙ ҮҮНИЙГ ХҮСЭЭ ЮУ.
2020-08-15
аоллх
2020-08-15
ХҮРЭЛ -ҮҮЛ:
УЛААНБААТАРЫН ХҮН АМЫН 70% ОРКУУД БНА.ОРКУУД ОРКОО Л ГАРГАНА ШДЭЭ .ОРК ДАРГАД БОЛ ХОНОЦЫН СЭТГЭЛ Ч БАЙХГҮЙ ҮҮНИЙГ ХҮСЭЭ ЮУ.
2020-08-15
Нэг л их амбицтай гарууд санагддаг. Итгэл төрдөггүй яг үнэндээ.
2020-08-15
Зочин:
Ягл үнэн юм хэлсэн байна.Шавааралдсан өндөр байранд амьдарвал гоё гэж боддог хүн олон байдаг байх.Гэтэл гамшиг тохиолдвол хамгийн аюултай,тэгээд ч нэг дор олон хүн амьдарна гэдэг агаарын чанараас авахуулаад олигтой биш.Баруунд хүмүүс боломжтой байх тусмаа хотын төвөөсөө улам зайдуу амьдардаг юм байна
2020-08-15
zochin:
minii duu ix duugsrch bsuna daa urgelj gonigonood baibal xen ch durgyi buxel buten zasag ajillaj baunaa bagaxan shig duugaraad yumaa xuu xeterxii ert chuxal tsarai bitgii gsrgaad vau chamaas zalxaj exlej bauna shuu un
2020-08-15
Энэ зогсож байгаа 3 хүн бүгд Токиогийн их сургууль төгссөн
2020-08-14
Наранбаяр багшийг дэмжинэ
2020-08-14
Казак, Хятад, Энэтхэг 3 шиг харагдаж байна.
2020-08-14
Өмнөдийн Ху.
2020-08-14
MCS Энх-Амгалантай төстэй царайтай хүн байна.
2020-08-14
Иргэн:
Улс төрийн талаар таг нөхөр байна.ядаж ганц зөв бүтэцтэй өгүүлбэр хэлж суугаач."Бидний хувьд шийдвэрээ гаргаж нийслэлээ удирдаж нийслэлийн намын даргад өөрсдийн төлөөллөө оруулж байна"ч гэх шиг.
2020-08-14
ДОРЖХАНД МИНЬ ЯВЖ АЖИЛ ТӨРЛӨӨ ХИЙЖ ҮЗ. ТӨСӨВИЙН ТОДОТГОЛ БОЛЖ БАЙХАД, ЭЛИЙРЭЭД ЯВАХЫМ. ....
2020-08-14
Хаана хүрдэг юм бол доо.
2020-08-14