Дулаан хангамжийн байгууллагуудын өвлийн бэлтгэл 65.2 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар хуралдлаа.
Өвөлжилтийн бэлтгэлт ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр:
-2020-2021 оны өвлийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгаврууд өгөгдсөн. Үүний хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженер хамгааллын байгууллага, Засаг даргын харьяа газар, Улаанбаатар хотын захирагчийн орон нутаг өмчийн үйлдвэрийн газрууд болон дүүргүүд нийтдээ 1311 ажил төлөвлөсөн. Энэ жил үүн дээр 1356 төсөл ажил нэмэгдэж долдугаар сарын 20-ны байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байсан.
Улаанбаатар хотод цахилгааны эх үүсвэрийн дөрвөн станц бий. Долдугаар сарын 20-ны байдлаар ерөнхий бэлтгэл байдал 59 хувьтай гэж дүгнэгдсэн. Инженер хангамжийн нийт найман байгууллагын бэлтгэл ерөнхий дүнгээрээ 64 хувьтай байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар дулаан хангамжийн байгууллагуудын өвлийн бэлтгэл ажил 65,2 хувьтай байгаа аж.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ